АЧАА ТЭЭВЭР

MOZFORYOU байгуулагдсанаасаа хойш бид Австрали Монголын хооронд газрын болон агаарын ачаа тээвэрлэх үйлчилгээг анх нэвтрүүлэн амжилттай ажиллаж, энэхүү үйлчилгээгээ улам чанаржуулахыг зорилго болгож байгаа. Бид энэ тал дээр Сиднейд төдийгүй Австрали даяар байгаа бүх монголчуудад хүрч үйлчилдэг. Бид Австрали-Монголын хоорондох агаарын болон далайн тээврийн үйлчилгээг Австрали дэх монголчуудын хэрэгцээнд аль болох тааруулан зохион байгуулж үйлчилдэг билээ.

Түүнчлэн Монгол дэх олон бизнесийн байгууллагуудад захиалгаар бараа Австралиас татаж авчирдаг. Энэ нь эдгээр байгууллагууд захиалга бараагаа хугацаанд нь худалдан авагч нартаа нийлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм.Бид тухайн ачааг агаарын болон далайн тээврийн олон улсын стандарт, аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн баглах, ангилах, бичиг баримтын бүрдүүлэлтийг хийж ажилладаг юм. Та манайд хандан Австралийн аль ч хотоос бараагаа татуулах боломжтой.

Сүүлийн үед Монгол Австралийн хоорондох ачаа тээврийн эргэлт ихсэх хандлагатай байна. Мөн Австралид суурьшсан болон түр хугацаагаар зорчигсдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан хувийн ачаа илгээх хүсэлтэй байгаа хүмүүсийн тоо нэмэгдлээ. Австрали болон монголын хооронд үндсэндээ 2 аргаар ачаа илгээх боломжтой. Агаараар буюу усан замаар. Усан замаар илгээх ачааг контенержүүлж ачдаг. Австралийн зүүн эргээс бол ойролцоогоор 6 долоо хоног явж хятадын Тяньжин боомт дээр очих бөгөөд тэндээс төмөр зам дээр тавигдан Улаанбаатар хүртэл ойролцоогоор 10-12 өдөр явдаг. Гэхдээ шинэ жил, цагаан сар, наадам гэх мэт Монголын Төмөр Замын оргил ачааллын үед Тянжин болон Эрээн/Замын үүд боомт дээр олон хоногоор саатах нь элбэг. Агаарын ачааг солонгосын Сөүл аль эсвэл хятадын Бээжингээр дамжуулж явуулдаг. Австралиас онгоцонд ачигдсан тохиолдолд 2-4 хоногт багтан Улаанбаатарт буудаг.

Австралиас ачаа явуулж буй тохиолдолд экспортын бүрдүүлэлт монголынхтой харьцуулбал маш хялбар бөгөөд үүнийг бүрэн компьютержуулсан байдаг. Импортын барааны хувьд ч гэсэн ижил боловч Австралийн Хорио Цээрийн Алба (Australian Quarantine and Inspection Services) маш хатуу чанга шаардлагатай учир монголоос ирсэн ачаа байнгын шалгалтанд хамрагддаг. Тиймээр та монголоос бараа авчрах сонирхолтой байгаа бол www.aqis.gov.au – руу зочилж оруулж ирэхийг хориглосон бүтээгдэхүүний жагсаалтыг шалгаарай. Таны барааг рентген туяагаар харж шалган мөн байцаагчид өөрсдийн биеэр ачааг чинь задлуулж нэг бүрчлэн шалгадаг. Австралийн гаалийн алба мөн импортын татвар оногдуулдаг. Жишээ нь та хувийн хэрэгцээний шинэ ширээ ачаандаа хийсэн байна гэж бодъё. Тэгвэл та үүнийг хичнээн зарж борлуулж ашиг олохгүй ч гэсэн таны ширээ чинь шинэ буюу аль эсвэл аваад 12 сар болоогүй байвал та гаалийн татвар болон нэмүү өртгийн татвар заавал төлөх хэрэгтэй болно. Австралийн импортын барааны татварын хэмжээг www.customs.org.gov.au руу орж шалгаарай.