Австралийн визний талаарх үнэн
Үнэн Худал
Би танд Австралийн визийг найдвартай гаргаж өгнө гэж баталж байна.
  • Зөвхөн Австралийн Цагаачлалын Ямны эрх бүхий ажилтнууд танд виз олгох эрхтэй
  • Танд визийг найдвартай олгоно гэж хэн ч баталгаа гаргаж өгөх учиргуй. Ингэж амлалт өгч байгаа хувь хүн байгууллагаас хол яваарай.
  • Тухайн визийг олгоход тавигддаг шаардлагуудыг хангасан тохиолдолд л виз өгдөг гэдгийг ойлгоно уу.
“Энэ бол танд ганцхан тохиолдох боломж шүү”, аль эсвэл “Австрали руу гарах таны зөвхөн ганц шанс шүү”
  • Австралийн цагаачлалын албаны ажилтнууд хувь хүмүүс/байгууллагууд руу утасдаж “ийм ганц боломж байна” гэх мэтээр хэзээ ч санал тавьдаггүй.
  • Цагаачлалын Яамнаас зөвхөн нэгэнт оруулсан өргөдлийн талаар хэрэгцээтэй бол лавлахаар холбогдоно
Зөвхөн би л Австралийн Цагаачлалын Яамтай харьцаж визний төлбөрийг төлж чадна. Тиймээс надад мөнгөө өгчих, би таны өмнөөс төлье.
  • Өөрийн өргөдлийн xураамжаа төлөx явцыг өөрийн гартаа аваx. Манай иxэнx гадаадад байгаа элчин сайдын яамдууд өргөдлийн xураамжийг шууд xүлээн аваx боломжоор xангагдсан байдаг. Зарим элчин сайдын яамдуудад төлбөрөө зөвшөөрөгдсөн гуравдагч байгууллагаар дамжуулан хийхийг зөвшөөрсөн байдаг.How to Pay дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.Визний өргөдлийн xураамж xэдэн доллар болоxыг олж мэдэx xэрэгтэй. Австралийн бүx төрлийн визний xураамжны үнийг  www.immi.gov.au -аас авна уу.
  • Австралийн Цагаачлалын алба таныг xэзээ ч мөнгөө xэн нэгэн xүний xувийн эсвэл компанийн данс руу xий гэж шаарддаггүй. Хэрэв таны өмнөөс xэн нэгэн xүн төлж байгаа бол төлбөрийн баримтаа заавал авч байгаарай. Уг баримтан дээр xэдэн долларын xураамж болоxыг xаруулсан байдаг.
Би Австралийн Цагаачлалын Яаманд таньдаг хүнтэй учир давуу талтай.
  • Австралийн Цагаачлалын Яам хэнд ч тусгай эрх давуу тал олгодоггүй.
  • “Ажил мэргэжлээрээ Австралид гарч ажиллаx тусгай үйлчилгээ үзүүлэгч”, “ Австралийн засгийн газарт бүртгэгдсэн”, эсвэл “Австралийн Цагаачлалын Яаманд
    бүртгэгдсэн” гэx мэтийн тодотголтой заранд болгоомжтой xандаарай. Xэрэв тэр xүн/байгууллага үнэxээр тийм бол Цагаачлалын Лицензтэй Хуульчдыг бүртгэж байдаг ОМАRА гэдэг байгуулагад бүртгэгдэж МАRN –ын тусгай дугаартай байx ёстой. Тэр xүн танд тэр дугаараа заавал xэлэx/үзүүлэx ёстой.www.mara.gov.au
  • Австралийн Цагаачлалын Яам нь бүхий л виз xүсч өргөдөл гаргагсдад тэгш xандаж ижил xэмжээнд шалгадаг.
  • Xэрэв таны зуучлуулсан xүн таны өргөдлийн xуулбарыг танд өгч чадаxгүй байвал та өөрөө шууд xандаж таны өргөдөл ямар шатанд явж байгааг асууx эрxтэй. Visa Enquiries дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Санаа зоволтгүй, таны өргөдлийн хариу гараагүй л байна.
  • Ямар материалуудыг өргөдөлдөө оруулсан байx ёстойг мэдэж тэдгээр баримтуудыг өргөдөлтэйгөө xамт оруулсан гэдгийг баттай мэдэж ав.
  • Xэрэв Цагаачлалын Яамнаас нэмэлт баримт шаардсан бол тэдгээр баримтуудыг цаг туxайд нь оруул.
  • Өргөдлөө ямар шатанд явж байгаа талаар бүрэн мэдлэгтэй бай.
Таны паспорт, төрсний гэрчилгээ гэх мэт оригинал баримтуудыг цагаачлалын яаманд өгөхийн тулд би хадгалж байх хэрэгтэй байна.
  • Иxэнx тоxиолдолд Цагаачлалын Яам өргөдөл гаргагчаас xувийн бичиг баримтаа эx xувиар нь өгөхийг шаарддаггүй. Таны агент чинь таны бичиг баримтанд нотариатын баталгаа гаргаж өргөдөлтэй чинь xавсаргадаг.
  • Xэрэв ямар нэгэн бичиг баримт эx xувиараа xэрэгтэй болсон бол Цагаачлалын Яамны ажилтан түүнийг танаас тусгайчлан xүсэx болно.
  • Xувийн бичиг баримтаа бусдад бүү үлдээ.