Aвстралийн виз, цагаачлалын системийн талаарх ерөнхий мэдээлэл
Австралийн цагаачлалын програм нь хүнийг шашин шүтлэг, арьсны өнгө, нас хүйсээр ялгаварлан үздэггүй. Тухайн хүн хуульд заасан шаардлагуудыг хангасан бол Австралид түр болон байнгаар оршин суух боломжтой.
Австралийн виз авах бүхий л өргөдлийг 1959 оны Цагаачлалын Хууль болон 1994 оны Цагаачлалын Тогтоомжид заасан шаардлагуудыг хангасан байгаа эсэхийг шалгасны эцэст олгодог. Цагаачлалын тухай төрийн бодлого болон хууль тогтоомжуудаар бүхий л өргөдөл
гаргагчдад тэгш хандахыг хуульчилсан байдаг.Австралид байнга болон түр оршин суух визний хэд хэдэн үндсэн урсгалууд байдаг.