Хэн танд австралийн виз, иргэншил авахтай асуудлаар үйлчилгээ үзүүлж болох вэ?
Австрали улсад виз, иргэншилтэй холбоотой үйлчилгээ хийж буй цагаачлалын асуудал эрхэлсэн өмгөөлөгч (Migration Agent) нар Австралийн засгийн газрын Цагаачлалын Өмгөөлөгчдийг Бүртгэх Газарт (the Office of the Migration Agents Registration Authority, товчоор OMARA гэдэг) бүртгүүлж лиценз авсан байх ёстой байдаг.Энэ нь таны австралид зочлох, сурах, амьдрах хүслийг тань далимдуулан зарим хүмүүс австралийн визний талаар худал мэдээлэл өгч таныг өөрийн мөнгө олох зорилгодоо ашиглах явдлаас сэргийлэх зорилготой юм. Залилан мэхлэх иймэрхүү үйл ажиллагаанаас болж та өөрийн хадгаламж болон хувиин бичгийн баримтын нууцлалаа алдах, мөн визээ цуцлуулах гэх мэт хохирол амсах магадлалтай байдаг.
Австралид цагаачлалын өмгөөлөгч нар нь OMARA-гийн Ёс зүйн кодод захирагдахаас гадна Aвстралиин Цагаачлалын хуулийн талаар нарийн мэдлэгтэй байх ёстой байж мэргэжлийн өндөр түвшинд ёс зүйн кодын дагуу үйлчлүүлэгчиддээ үйлчлэх үүрэг хүлээсэн байдаг.Австралид Цагаачлалын өмгөөлөгч нар нь австралийн виз олгоход тавигддаг шаардлагуудыг хангасан өргөдөл гаргахад тань мэргэжлийн үйлчилгээ үзүүлж таны нэрийн өмнөөс Австралиин цагаачлалын яамтай харьцаж ажилладаг.Хэрэв та өмгөөлөгчтэйгөө санал нийлэхгүй бол OMARA-д хандан гомдол гаргах эрхтэй байдаг. Лицензгүйгээр австралиин визний талаар зөвөлгөө өгч буй хүмүүст 5500 хүртэлх австрали доллараар торгох, 10 жил хүртэл шоронд хорих ялыг хуульчилж өгсөн байдаг.
Хэрэв танд визний үйлчилгээ хийж байгаа хүн чинь лицензгүй бол та Цагаачлалын Яаманд 1800 009 623 дугаараар мэдэгдвэл зохино (Фах: 1800 009 849).