Зөвлөгөө авахад анхаарах зүйлс
Австралийн боловсролын систем нь үндсэн гурван шатлалтай.
1. Бүрэн дунд боловсрол.
2. Мэргэжсэн боловсрол.
3. Дээд боловсрол.

Бүрэн дунд боловсрол олгох сургуулиуд гэдэгт бага /1-6 р анги/ болон дунд /7-12 р анги/ сургуулиуд хамрагдана.

Гадаад оюутнууд буюу Монголоос ирж буй оюутнууд эдгээр боловсролын шатлалуудаас нас, боловсрол, мэргэжилээсээ хамааран сонголтоо хийн элсэн суралцахаас гадна хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн тулд ELICOS буюу хэлний бэлтгэл курст нэг жил хүртлэх хугацаанд элсэн суралцдаг.

Тиймээс Австралийн аль ч хотод аль ч сургуульд сонирхсон мэргэжлээрээ юмуу хэлний бэлтгэлд суралцахыг хүсвэл бидэнд хандана уу. Шинэ сургууль сонгох, мэргэжлээ солих, сургуульд бүртгүүлэх (Оffer болон COE авах, enrolment хийх) гэх мэт боловсролын талын бүх үйлчилгээ үнэ төлбөргүй.

Нягтлан бодох бүртгэл, Бизнес, Аялал жуулчлал, Зочид буудлын менежмэнт, Инжинер, Сувьлахуйн ухаан, Мэдээллийн технологи гэх мэт мэргэжилүүд хамгийн эрэлт хэрэгцээтэйд тооцогддог. Сонгосон сургуульдаа суралцахын тулд сургуулийн урилга авч улмаар оюутны виз авахад туслалцаа авахыг хүсвэл, эсвэл сургуулиа сонгоход зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбоо бариарай.