Австралийн оюутны визний тухай

Австралийн боловсролын систем нь үндсэн гурван шатлалтай.

– Бүрэн дунд боловсрол

– Мэргэжсэн боловсрол

– Дээд боловсрол

Эдгээр түвшинд суралцах хүсэлтэй оюутнууд доорх дэд ангиллын визэнд өргөдөл гаргах эрхтэй:

Дэд ангилал Боловсролын салбар Тайлбар
570 ELICOS (English Language Intensive Courses for Overseas Students – Гадаадын Оюутанд Англи Хэл Заах Эрчимт Курс ) салбар Зєвхєн Англи хэлийг эрчимтэй суралцагсдад олгодог виз. Хэрэв та єєр шатны сургуульд суралцахын тулд Англи хэлийг эрчимтэй заалгах хэрэгтэй бол тэр шатны сургуулийнхаа салбарт тохирсон дэд ангилал бvхий оюутны виз авах хэрэгтэй.
571 Дунд сургуулиуд Бага, дунд, ахлах шатны сургуулиуд болон оюутан солилцооны програмд хамраагдах сурагчид олгох виз.
572 Тусгай дунд боловсролын сургалтын тєвvvд Автсралийн тусгай мэргэжлийн Certificate I, II, III,IV болон Advanced зэргийн дипломын хамрагдах оюутнуудад зориулсан виз.
573 Дээд сургуулиуд Бакалаврын зэрэг, Graduate Certificate, Graduate Дипломын сургалтанд хамрагдах оюутнуудад зориулсан виз
574 Магистр ба Доктoрын зэргийн сургалт Магистр, Доктoрын зэргийн сургалтанд хамрагдах оюутнуудад олгох виз
575 Бусад салбарын сургалт Дээр дурдагдаагvй болон Австралийн боловсролын зэрэг олгохгvй сургалтанд хамрагдах оюутануудад олгох виз
576 AusAID болон Батлан хамгаалахын тэтгэлэгээр суралцагсад Австралийн засгийн газраас олгодог AusAID болон Батлан Хамгаалахын тэтгэлэгээр бvтэн цагаар суралцагсад олгох виз

Оюутны визийг авахын тулд та визний тухайн ангиллын шалгуурт (assessment factor) заагдсан бүхий л бичиг баримтыг бvрдvvлэх ёстой. Энэхvv шалгууруудад aнгли хэлний тvвшин, санхvvгийн чадамж болон бусад нєхцлvvд заагдсан байдаг бєгєєд энэ бvгд нь танд виз олгох шийдвэрт шууд нєлєєлнє. Австралийн Цагаачлалын яамнаас үндсэн 5 шалгуур тvвшинг (Asessment Level) тогтоосон байдаг бөгөөд энэ нь таны харьялагддаг улс болон суралцахаар тєлєвлєж буй боловсролын түвшингээс шалтгаалан тогтоогдоно. Хэрэв та Монгол улсын иргэн бөгөөд дээрх визний дэд ангийн визийг авахаар өргөдөл гаргөх гэж байгаа бол ихэнх тохиолдолд шалгуурын 3-р тvвшинд хамаарагдана.

Мєн та өргөдөл гаргах үедээ австралийн виз олгоход тавигддаг ерєнхий шаардлагуудыг хангаж байх ёстой. Vvнд зан авир, эрvvл мэндээр тэнцэхээс гадна, эрүүл мэндийн даатгалтай байх, Австралийн Засгийн Газарт єргvй байх ёстой гэх мэт нэмэлт шаардлагууд багтдаг. Монголоос ирж буй оюутнууд эдгээр боловсролын шатлалуудаас нас, боловсрол, мэргэжлээсээ хамааран сонголтоо хийн элсэн суралцахаас гадна хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн тулд ELICOS буюу хэлний бэлтгэл курст нэг жил хүртлэх хугацаанд элсэн суралцдаг. Тиймээс Австралийн аль ч хотод аль ч сургуульд сонирхсон мэргэжлээрээ эсвэл хэлний бэлтгэлд суралцахыг хүсвэл бидэнд хандана уу.

Сургуулиа сонгох, мэргэжлээ сонгох, аль эсвэл одоогийн сурч буй сургууль мэргэжлэ солих, сургуульд бүртгүүлэх (Оffer болон COE авах, элсэлт хийх) гэх мэт боловсролын талын бүх үйлчилгээ үнэ төлбөргүй. Нягтлан бодох бүртгэл, Бизнес, Аялал жуулчлал, Зочид буудлын менежмент, Инженер, Сувилахуйн ухаан, Мэдээллийн технологи гэх мэт мэргэжлүүд хамгийн эрэлт хэрэгцээтэйд тооцогддог. Сонгосон сургуульдаа суралцахын тулд сургуулийн урилга авч улмаар оюутны виз авахад туслалцаа авахыг хүсвэл, эсвэл сургуулиа сонгоход зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбоо бариарай.