АГААРЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Оруулсан: admin | January 2, 2018 5:40 pm

 

АГААРЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Монгол дэх импортын гаалийн бүрдүүлэлт:

Агаарын ачаа: Импортын бараа нь гаалийн татвар ногдуулах бараанд хамаарахгүй хувийн хэрэглээний зүйл бол ямар нэгэн нэмэлт зардал гаргалгүйгээр тараах болно. Татвар оногдуулах эсэхийг Монгол улсын гаалийн байцаагч шийднэ. Хэрэв тухайн илгээмжинд татвар оногдуулж гааль саатуулсaн тохиолдолд хүлээн авагч нь бичиг баримттайгаа нисэх дээр байрлах Ди Эйч Эл-ийн гааль дээр өөрийн биеэр очиж зохих журмын дагуу авна.

Хориотой бараа: Ачаа илгээгч нь холбогдох хууль журмуудын дагуу Австрали, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараа илгээхгүй байх үүрэгтэй. Илгээсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлагыг илгээгч болон хүлээн авагч нь хүлээнэ.

Ачаанд хориглосон зүйлс: бүx төрлийн шатамxай бодис (all types of batteries, perfumes, paints, spray cans, nail polish & nail polish remover, aftershave gels, face cleansing products containing spirit, etc), бүх төрлийн зэвсэг, гал асаагуур, баллонтой шахмал & шингэн хий, химийн аюултай бодисууд гэх мэт хориотой бараанууд, мөн амархан муудах хүнсний зүйл, мөн зөвшөөрөлгүй эм/эмийн төрлийн бүтээгдэхүүн. Мөн угаалгын шингэн саван, шампунь, ургамалын тос, биеийн тос гэх мэт шингэн зүйл илгээхгүй байх. Тээвэрлэлтийн явцад хагарч гэмтсэн тохиолдолд бид хариуцахгүй бөгөөд бусдын ачааг гэмтээсэн бол бусдад учруулсан хохирлыг хүлээн авагч нь барагдуулах үүрэгтэй. Хүнсний тухай хуулийн 11.1, Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хуулийн 15.9.3-т тус тус заасны дагуу хүнсний бүтээгдэхүүн болон эм, эмийн бүтээгдэхүүн илгээхгүй байх. Илгээсэн тохиолдолд гаалийн байгууллагаас тавигдах торгууль болон хураан устгах шийдвэр гаргасан тохиолдолд тээвэрлэгч тал хариуцлага хүлээхгүй, хүлээн авагч хуулийн хариуцлага хүлээх болно.

Овор: Овор ихтэй ачааг олон улсын стандартын дагуу овор даасан жингээр тооцоно. Баглаа боодол сайн хийгээгүйгээс ачаа задарч гээгдвэл MOZ EXPRESS хариуцлага хүлээхгүй.

Ачааны мэдүүлэг: Ачааны бүртгэлийн xуудсыг үнэн зөвөөр дэлгэрэнгүй бөглөж ачаатайгаа xамт өгнө. Бүртгэлд ороогүй ачаа, аюултай ачаа илэрвэл AU$1000-ын мөнгөн торгуультай.

Хугацаа: Агаарын ачаа хэвийн нөхцөлд ачаа таслагдсан өдрөөс хойш ажлын 7 хоногт багтаж УБ-т очно. Бид ачааг монголд хүргэх ойролцоо хугацааг өгөх боломжтой бөгөөд тодорхой өдөр хоногт очно гэдэг баталгаа өгдөггүй гэдгийг анхааруулж байна.

Давагдашгүй хүчин зүйлс: Давагдашгүй хүчин зүйлсээс болж ачаа үрэгдэж алга болоx, гэмтэx буюу тээвэрлэгч байгууллагын ачаалал ихэдсэнээс болж ачаа замдаа саатвал цаг тухайд нь мэдэгдэх бөгөөд үүнтэй холбогуулан MOZ EXPRESS ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

Манайд ачаагаа хүлээлгэн өгснөөр ачаа илгээгч манай үйлчилгээний эдгээр нөхцлүүдийг хүлээн зөвшөөрч байна гэж тооцогдох болно.

MOZ EXPRESS PTY LTD

Comments

comments