Орчуулгын болон нотариатын үйлчилгээ үзүүлж байна.
Оруулсан: admin | June 25, 2017 10:50 am

Манайх aнглиас монгол, монголоос англи руу бүх төрлийн аман болон бичгэн баталгаат орчуулгын үйлчилгээг үзүүлдэг. Орчуулсан баримтууд Австралийн NAATI(National Accreditation Authority for Translators and Interpreters)-гийн лицензтэй орчуулагчийн баталгаатай байx болно. Австрали улсын NAATI-гийн шалгагдсан лицензтэй орчуулагчийн хийсэн бичгэн болон аман орчуулгыг австралийн төрийн болон бизнес байгууллагууд хүлээн зөвшөөрдөг.
Бид энэхүү үйлчилгээг 2000 оноос хийж байгаа бөгөөд чанарын өндөр төвшинд хийгдсэн албан бичгийн орчуулгаас гадна, төрөл бүрийн бизнес хэлэлцээ, австралийн төрийн байгууллагуудтай хийх хэлэлцээ яриа, хурал конференцид аман орчуулгын баталгаат үйлчилгээг хийнэ.
Мөн та австралийн виз хүсч өргөдөл гаргах гэж байгаа бол өргөдөлтэй хамт оруулах бүхий л монгол хэл дээрх бичиг баримтуудыг NAATI -гийн дугаартай орчуулагчийн баталгаат орчуулгатай хамт дагалдуулан оруулах шаардлага тавигддаг гэдгийг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://www.border.gov.au/…/who-can-translate-my-documents-i… -аар орж танилцана уу.

Мөн манайх австралийн баталгаат нотариатын (Justice of the Peace буюу товчоор JP гэдэг) үйлчилгээг үзүүлдэг. Манай Justice of the Peace буюу JP доорх үйлчилгээг үзүүлдэг:
• Аффидэвит (бичгээр гаргаж буй баталгаа) болон тангаргийг гэрчлэн баталгаажуулах
• Statutory Declaration буюу Хуулийн эрх бүхий этгээдийн өмнө гаргаж буй бичгэн мэдэгдлийг баталгаажуулах
• Гарын үсгийг баталгаажуулах
• Бичиг баримтыг үйлдсэн нь үнэн болохыг баталгаажуулах
• Оригинал эх баримтын хуулбарын үнэн болохыг баталгаажуулах
Австралийн нотариат нь тухайн хувь хүн, албан байгуулагаас хамааралгүйгээр тэдгээр хувь хүн, байгуулагын албаны болон хуулийн зорилгоор гаргаж буй бичиг баримтыг бодит үнэн зөвөөр гэрчлэх ёстой байдаг юм. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй http://www.australia.gov.au/…/law-and…/justices-of-the-peace -аар орж танилцана уу.

Australian Governme

Comments

comments