Агаарын ачаа гаргана
Оруулсан: admin | January 3, 2016 6:06 pm

MOZ EXPRESS компани 1 сарын 10-ны бүтэн сайнд Waterworth Park on Bayview Ave, Tempe-д байрладаг парк-д 16-17.00 цагийн хооронд АГААРЫН ачаа хүлээн авна. Энэ өдөр авчирч өгөх боломжгүй бол урьдчилан тохирч авчирч өгч болно. 10-наас хойш ачаа нэмж авахгүй тул урьдчилж өгөxийг сануулж байна.
1. Тээвэрлэлтийн үнэ: 5кг хүртэл ачаа $15/кг, 5-15 кг ачаа $11/кг , 15-с дээш ачаа $10/кг.
Тээврийн зардал нь зөвхөн ачааг агуулах, тээвэрлэх, түгээх зардлуудын нийлбэр бөгөөд Монгол Улсын Гаалийн татвар болон НӨАТатвар багтаагүй болно.
2. Импортын гаалийн бүрдүүлэлт Агаарын ачаа: Гаалийн татвар ногдуулах бараанд хамаарахгүй хувийн хэрэглээний зүйл бол ямар нэгэн нэмэлт зардал гаргалгүйгээр тараах болно. Татвар оногдуулах эсэхийг гаалийн байцаагч шийднэ. Хэрэв тухайн илгээмжинд татвар оногдуулж гааль саатуулсaн тохиолдолд хүлээн авагч нь бичиг баримттайгаа нисэх дээр байрлах Ди Эйч Эл-н гааль дээр өөрийн биеэр очиж зохих журмын дагуу авна.
3. Хориотой бараа: Ачаа илгээгч нь холбогдох хууль журмуудын дагуу Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараа илгээхгүй байх үүрэгтэй. Илгээсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлагыг илгээгч болон хүлээн авагч нь хүлээнэ.
Ачаанд хориглосон зүйлс: бүx төрлийн шатамxай бодис (all types of batteries, perfumes, spray cans, nail polish&nail polish remover, aftershave gels, face cleansing products containing spirit, etc), бүх төрлийн зэвсэг, гал асаагуур, шахмал&шингэн хий, химийн аюултай бодисууд гэх мэт хориотой бараанууд, амархан муудах хүнсний зүйл, мөн зөвшөөрөлгүй эм/эмийн төрлийн бүтээгдэхүүн. Мөн угаалгын шингэн саван, шампунь, ургамалын тос, биеийн тос гэх мэт шингэн зүйл илгээхгүй байх. Тээвэрлэлтийн явцад хагарч гэмтсэн тохиолдолд бид хариуцахгүй бөгөөд бусдын ачааг гэмтээсэн бол зохих хохирлыг хүлээн авагч талаар барагдуулах эрхтэй. Хүнсний тухай хуулийн 11.1, Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хуулийн 15.9.3-т тус тус заасны дагуу хүнсний бүтээгдэхүүн болон эм, эмийн бүтээгдэхүүн илгээхгүй байх. Илгээсэн тохиолдолд гаалийн байгууллагаас тавигдах торгууль болон хураан устгах шийдвэр гаргасан тохиолдолд тээвэрлэгч тал хариуцлага хүлээхгүй.
4. Овор: Овор ихтэй ачааг олон улсын стандартын дагуу овор даасан жингээр тооцоно. Баглаа боодол сайн хийгээгүйгээс ачаа задарч гээгдвэл MOZ EXPRESS хариуцлага хүлээхгүй .
5. Ачааны мэдүүлэг: Ачааны бүртгэлийн xуудсыг үнэн зөвөөр дэлгэрэнгүй бөглөж ачаатайгаа xамт өгнө. Бүртгэлд ороогүй ачаа илэрвэл $1000-н мөнгөн торгуультай.
6. Хугацаа: Агаарын ачаа хэвийн нөхцөлд ажлын 7 хоногт багтаж очно. Бид ачааг монголд хүргэх ойролцоо хугацааг өгөх боломжтой бөгөөд тухайн өдөр хоногт очно гэдэг баталгаа өгдөггүй гэдгийг хатуу анхааруулж байна.
7.Ачаагаа цаасан хайрцаг эсвэл чемоданд баглаж тээвэрлэхэд бэлэн байдлаар авчирна.
Холбогдох утас: Mogi 0433167805/Zaya 0413408788
MOZ EXPRESS PTY LTD

Comments

comments